Эмэгтэй сагсан бөмбөгчдийн анхны ялалт

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сагсан бөмбөгчдийн анхны ялалт

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Ангарскын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 60:45-аар буулган авсанаар анхны ялалтаа байгуулав. Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Арвины санаачилгаар байгуулагдсан эмэгтэйчүүдийн шигшээ баг өнгөрсөн жил Бээжингийн их сургуулийн багтай олон улсын хэмжээний анхны тоглолтоо хийж ялагдал хүлээсэн. Тэгвэл энэ удаа Спортын төв ордны “А” зааланд нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийн өмнө гайхалтай байж, илүүрхэв. Дээрх багуудын хоёр дахь тоглолт өчигдөр ХҮДС-ийн спортын зааланд болсон.

"ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж