БНХАУ-ын Циньхуандао хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжиж байна. Монголын гурван ширэн бээлийтэн үзэгчдийн суудалд шилжсэний дараа медаль хүртэх хүндхэн үүрэг 64 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Уянгад ирсэн. Тэрбээр элэг нэгтнүүдийнхээ итгэлийг алдсангүй, бага шөвөгт Туркийн Гамзе Башарыг 31:22 (7:7, 10:7, 7:3, 7:5)-оор буулган авлаа. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Польшийн Магдалена Штелмахтай тулалдах юм. ДАШТ энэ сарын 22-нд өндөрлөнө.
Д.НАНЖИД
"ӨДРИЙН ШУУДАН" сонин