“Ливерпуль” Далглишийг ажлаас нь чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” Далглишийг ажлаас нь чөлөөлөв

Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр амжилттай багуудын эгнээнд зүй ёсоор багтах “Ливерпуль” клуб ерөнхий дасгалжуулагч Кенни Далглишийг ажлаас нь чөлөөлжээ. Далглишийн удирдлага дор “Мерсисайдын улаанууд” өнгөрөгч хоёрдугаар сард Карлингийн цом хүртсэн ч Премьер лигт тааруухан амжилт үзүүлж, наймдугаар байрт шалгарсан нь сүүлийн 18 жилийн хугацаанд хамгийн тааруу үзүүлэлт юм.

Далглиш анх 1997 онд тоглогчийн хувиар “Ливерпуль”-д ирж байсан. Энэ багт тоглох хугацаандаа зургаан удаа лигийн түрүү хүртэж, Европын цомд гурвантаа түрүүлсэн. Харин 1985 оноос тоглогчдын менежерээр ажиллаж болж, анхны улиралдаа лиг болоод FA Cup-т түрүүлсэн юм. Хэсэг хугацаанд ажлаа “Ливерпуль”-ийн арын албаны ажлаас хөндийрөөд байсан Далглиш 2009 онд эргэн ирж, багийн залуу тоглогчдыг бэлтгэх ажилд туслах болжээ. Улмаар 2011 оны нэгдүгээр сард “Ливерпуль” клубын ерөнхий дасгалжуулагчийн ажлыг Рой Хожсоноос хүлээн авсан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж