МУИС, СУИС, ХААИС-д шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

МУИС, СУИС, ХААИС-д шалгалт хийнэ

Оюутнуудын зүгээс 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар МОХ-нд их гомдол ирэх болжээ. Тухайлбал,“70 мянган төгрөгөө авахын тулд шимтгэл төлсөн”, “Дутуу олгож байна” гэх мэт гомдол тасрахгүй байгаа аж. Тиймээс БСШУЯ, Монголын оюутны холбоо хамтран шалгалт хийхээр болсон байна. Шалгалтад Монгол Улсын бүх их, дээд сургуулиудын хамруулах бөгөөд эхний ээлжинд  МУИС, СУИС, ХААИС зэрэг сургуулийг шалгах гэнэ. Дашрамд дуулгахад,  өнгөрсөн сард 84 их, дээд сургуулийн 136637 суралцагчийн нэг сарын тэтгэлгийн мөнгө болох 9.6 тэрбум төгрөгийг сургуулиудын дансанд шилжүүлснийг тухайн сургуулиуд бэлнээр болон банкны цахим картаар тараасан байна.

Д.Баатар

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж