Амьдрал баян, амьдрал өгөөмөр, амьдрал тансаг

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Амьдрал баян, амьдрал өгөөмөр, амьдрал тансаг

Өглөөний наран сүр жавхлантайгаар
мандан гийж шинэ өдөр эхэлнэ. Энэ өдөр хүн бүхэнд янз янз. Зарим нэгэнд
нь харанхуйгаас долоон дор байхад өөр заримд нь аз жаргалаар бялхасан
гайхам сайхан өдөр болох болно. Өглөөний гэрэлт нарыг баясан ширт. Илч
гэрлээрээ сайн сайхныг даллан дагуулан авчирна. Нарны гэрэл гарцаагүй
хамгийн сайхан бүхнийг авчирдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэ. Амьдрал
баян. Амьдрал сайхан. Амьдралыг ийм гайхамшигтай болгодог үнэт эрдэнэ
бол алтан шаргал наран билээ. Хэрвээ энэ нар гэдэг шар од байхгүйсэн бол
дэлхий түнэр харанхуй, мөнхийн хүйтэн байхсан. Шинэ өдрийн наран гэрэл
илчээр гийгүүлэн ургахуйд аз жаргалтай байгаагаа мэдэр.

Гэрээсээ
гараад тайван гэгч алх. Зуны тунгалаг өдөр цээж дүүрэн амьсгал.
Амьсгалах агаар, зөөлөн төөнөх илч дулаанаар дамжуулан сайн сайхан
бүхнийг сэтгэлдээ цогцлуул. Хөл хүндтэй эхийг хүндлэн хайрла. Хэвлий дэх
үр нь баярлан мишээнэ. Алтан хэвлийдээ баясаж байгаа хүүхэд ирээдүйн
нэгэн өдөр чамайг ч бас баярлуулах юм билүү. Насан өндөр болсон ахмад
буурлыг дээдэл. Тэд залуус бидний хажууд зүмбэр алтан наран юм. Настан
буурал хөгшинд суудал тавиад өгчих. Насандаа байгаагүй ихээр баярлах
болно оо. Хожмын нэгэн цагт чамд, надад, бидэнд яг ингэж баярлах үе
гарцаагүй ирнэ. Амьдралын салхи аргагүй биднийг элээх шүү дээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж