ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ

БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд “”Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн протоколыг өнгөрсөн баасан гаригт байгуулжээ.

Хэлэлцээрийн протоколд Монголын талаас Сангийн яамны зээл, тусламжийн бодлого, хамты ажиллагааны газрын дарга Б.Хүрэлбаатар, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогт, Хөдөө аж ахуйн их сургуулийн лектор Б.Бямбаа, Солонгосын талаас БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг  (КОЙКА)-ийн суурин төлөөлөгч Ли Дун Гү нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Төслийн санхүүжилт 1.6 сая ам. доллар бөгөөд төслийн хүрээнд ХХААИС-ийн судалгааны лабораторуудын чадавхийг бэхжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил болон үйлдвэрлэлийн дадлагыг хэргэжүүлэх төвийн бааз суурь бэхжиж, лабораторийн хүчин чадал нэмэгдэн экологид ээлтэй, аюулгүй ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх суурь бий болно гэдгийг хоёр тал онцолжээ. Мөн хөдөө аж ахуйн нарийн мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчний хангамж ХААИС-д бүрдэж, шинэ ноу-хау мэдлэгийг бий бологох аж. Байгальд ээлтэй, аюулгүй эко-бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж, улмаар олон улсын түвшинд Монгол Улсын эко-бренд бүтээгдэхүүнийг экспортод нийлүүлэх эх суурийг тавина гэдгийг салбарынхан хэлж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж