Грек шинэ сонгуульдаа бэлтгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Грек шинэ сонгуульдаа бэлтгэж эхэллээ

Грекийн Ерөнхийлөгч Каролос Папаулиас бүх намын тэргүүнүүдтэй уулзан, шинэ сонгуулийн ажилдаа бэлдэж эхлэхийг сануулжээ.Тус
улсад парламентын сонгуульдаа бүх нам бие даан оршихоор хангалттай
санал авч чадаагүй юм. Ерөнхийлөгч намын тэргүүнүүдтэй хэлэлцэн
дараагийн сонгуулийг ирэх зургадугаар сарын дундуур явуулахаар
төлөвлөжээ. Шинжээчид “Засгийн газраа байгуулахгүй удаан хугацаанд байх
нь тус улсын хувьд нэлээд аюултай. Ялангуяа Европын холбооны улсууд
Грекийг бүсдээ байлгах үгүй дээр хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газраа
хурдан байгуулах нь тэдэнд хэрэгтэй” гэжээ. Мөн “Хэрвээ Засгийн газаргүй
удаан байвал Европын холбоо, Валютын сангаас авсан зээлийн асуудал улам
л хурцдах болно” хэмээжээ.


Б.Золзаяа
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж