Оюунхоролын торгууль | News.MN

Оюунхоролын торгууль

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Оюунхоролын торгууль

Үгүй, энэ зүүний үзлийг яана аа. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн пролетари
занг бүр тэвчихээ байлаа. Тэдний зүтгэлээр манай нийгэм улам бүр улаан
өнгө нэмж өдрөөс өдөрт барлаг сэтгэхүйтэй болсоор.

Ерөнхий сайд
нь зах дээр давхиж очоод өргөн хэрэглээний барааны үнийг буулга гэж
зарлигдаж байх жишээний. Зах зээлийн үнийг Ерөнхий сайд байтугай нь
зохицуулж болдоггүй гэдгийг мэдэхгүй байна гэж үгүй. Өнгөрсөн өвөл
ханиаднаас сэргийлж 960 сая төгрөгөөр аарц буцалгаж байсан улс өргөн
хэрэглээний барааны үнийг буулгана гэж хэлэх юухан байх вэ дээ.

За,
УИХ-ын гишүүн Оюунхорол гэж нэг бүсгүй бий. Завханаас сонгогдсон билүү
дээ. Тэр нөхөр уг нь бизнес эрхэлж, хувийн дээд сургуультай байсан
болохоороо мөнгөтэй байж үзсэн яавч пролетари сэтгэхүйтэй байх учиргүй
эмэгтэй. Гэтэл үгүй юм байна аа. Өнгөрсөн долоо хоногт нөгөөдөх чинь
"Хүүхдийн мөнгийг өгч эхлэх нь зүйтэй боловч нийгмийн ядуу эмзэг
давхаргынханд өгнө" гэж ярив.

Уг нь тэр хүүхэд төрүүлж үзсэн эх
хүн. Амьтны алаг үрийг бүлтийтэл харуулж байгаад ялгаад хаячих зоригтой л
бүсгүй юм. Өөрөө бол таагүй ханддаг хүнийхээ хүүхдийг зодож хөөгөөд
даргынхаа хүүхдэд бол атга атгаар нь чихэр өгч мэдэх л хүн юм. Харин
хүүхэд бүрт олгох мөнгө бол төрөөс олгож буй хишиг.

Үүнийг нь нэг харамч эмэгтэй "тэрэнд ч
өгнө, энэнд ч өгөхгүй" гээд аашлаад байх шаардлагагүй. Үндсэн хуулинд
зааснаар хүн бүр тэгш эрхтэй. Монголын төр иргэдээ хүүхэд хөгшид, ядуу
чадуугаар нь ангилах ёсгүй. Тиймээс арчаатай амьдарч амиа аваад явж
байгаа хүний хүүхдийг төр ялгаварлан гадуурхах учиргүй. Өгөх л гэж
байгаа бол бүгдэд нь хүртээх ёстой. Үнэхээр өгөх гээд байгаа бол шүү
дээ.

Уг нь ингэж сул мөнгө тараах утгагүй гэдгийг гишүүд бүгд
мэдэж байгаа. Гэвч өнөөх зүүний үзлийнхээ золиос болж харамлаж харамлаж
хэдэн халтар төгрөг шидэх нь л дээ. Өглөө үдэшгүй ажиллаад өрх гэрээ бүү
хэл, Монголын нийгмийг нуруун дээрээ үүрч яваа ажил хэрэгч мянга мянган
хүний үр хүүхдийг ийнхүү гадуурхаж эхэллээ.

Энэ гадуурхал
зөвхөн хүүхдээр зогсохгүй алхам тутамд мэдрэгддэг болоод удаж байна.
"Зуд боллоо малчдаа харж үзье" л гэнэ. Ямаатай хүмүүст зориулж ноолуурын
үнийг нэмнэ л гэнэ. Тэгснээ байчихаад ямаа бүрт нь мөнгө олгоно. Гэтэл
тахианы аж ахуйтай иргэдэд зориулж юу хийсэн билээ. Өндөг бүрт нь яагаад
мөнгө олгосонгүй вэ. Шилэн хоргоны загас импортолж зардаг нөхдөд бас юу
гийгүүлэв.

Жараахайнуудад зориулсан жижигхэн хууль яагаад
баталсангүй вэ. Зудад малаа алдсан малчдын банкнаас авсан зээлийг
хүчингүй болгоно л гэнэ. Тэгвэл барьцаанд лицензээ тавиад алдаж байгаа
"Монгол газар"-ын Ц.Мянганбаярын өрийг бас хэрэгсэхгүй болгох байсан юм
биш үү. Малчид яагаад төрийн ивээлд багтаж Ц.Мянганбаяр яахаараа "Ганц
худаг"-ийн камерт заларчих гээд байдаг юм бэ. Энэ бүгд арчаатай амьдарч
яваагийн торгууль биш үү.

Хөлс хүчээ урсгаж мэдлэг оюунаа чилээж
хичнээн ажиллаа ч зүүний төрийн золиос болж торгууль амсана гэдэг хэцүү
байна. Бүр байчихаад одоо үр хүүхдийг минь гадуурхаж байгаад зэвүү,
дургүй зэрэг хүрч байна. Оюунхорол гэдэг эмэгтэйн хүүхдэд мөнгө хэрэггүй
юм бол бусдынх нь хүүхдэд мөнгө хэрэгтэй.

Ааваас нь архиа
харамлаагүй төр хүүхдээс нь мөнгө харамлаад юу хийнэ. Эцэг эхийнх нь
амьд явах баталгааг хангаж чадаагүй байж эрхийн чинээ хүүхдийг нь
гадуурхаж яаж чадна. Хүүхдийн мөнгийг өгье л гэж зорьж байгаа бол
Оюунхоролын үзэмжээр биш хүүхэд бүрт өгөг. Хэрвээ чадахгүй бол бүр
байчих. Тэглээ гээд муудах юм байхгүй шүү дээ.

Л.Мөнхбаясгалан.
Улс төрийн
тойм сонин 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baagii-d heleh ni 2010-05-10 173.20.43.174

chi harin buruu bichij bna chi zovhon niigmiin deed davhargiinhniig yariad bnaa daa chi niigmiin dund davharga gej sonsson uu ted bol niigmiin hamgiin tom bureldhuun heseg um shuu deetedend ene mongo hereg bolno uu gehees daraa boloh uu minii naiz naad sotsi niigmiin setgelgeeneesee oyunhoroltoi hamt gar za

Avatar

baagii 2010-05-10 124.158.125.121

Er n ene mungiig udurt gants hoerhon zusem talhaar goloo zogooj udriig unguruuj baigaa Hun bolj tursunduu gutarch haramsaj yavdag tedgeer yadarsan ailiin huuhduuded uguh heregtei Uguh uguhduu ahiuhan ug Ternees bish halaasandaa mungugui yavj uzeegui ulsuh gej yu baidgiig ogt medehgui hool goldog bolomjtoi ailiin huuhded uguhgui baisnaaraa yund n buruutdag yum Ted ch hohirno gej yu baihav Huvaarilsan bailaa ch ted ochij avahgui avahaasaa ichne Bugded havtgairuulj uguh n onovchgui shudarga bus huvaarilalt bolno Munhbaysgalan buruu bichij bna yumiig naanatai tsaanatai sain bodoj bichih heregtei Yum yum ruu uscheed namaig hen helehev nohoig hen saahav gesen baidlaar bie ee tooj bas tumnii haraaliig ideed baij bolohgui ee busgui min

Avatar

irgen 2010-05-10 124.158.125.121

Suulchiin hund handaj helehed unshij bui sedevteigee holbootoi yumaa l bich l dee het huviinhaa ashig sonirhloor bicheed baih yum chinii edgeer bichsen zuils busdad er n yamar hamaatai yum Bi bodohdoo huuhdiin mungiig neg bol bur uguhgui bolisnooroo bolichih Esvel buh huuhded ugchih gej helmeer bna Er n bol amidral bolomjtoi ailiin huuhded mungu ugnu gedeg shal utgagui hereg l de Ted nart uguhgui baihad manai ediin zasagt jaahan ch gesen hemnelt garah bus uu Ugaasaa bolomjtoi ail n ter mungiig avdaggui yum gene lee

Avatar

Oyunkhorol dendej bna. 2010-05-10 71.191.202.23

Oyunkhorol gishuun hamag hamaatan sadnaa toriin alband chihihee bolimoor ym Zah n hudaldagchiig hurtel avch ireed niigmiin daatgaliin negen gazariin dargaar tavichihsan Egchiihee huuhdiig Sol t niigmiin daatgal n toloologchiin gazart ajild oruulchihsan nogooh ym tord neg odorch ajil hiij uzeegui sol hel medehgui negen Khan Uul duurgiin niigmiin daatgald bas neg hamaatan Ene niigmiin daatgal Oyunkhorololiin hamaatan sadangaar duurch ternii negeg huviin company s egeel yalgaagui boloh n arai l dendej bh shig bna Toriin ajil negen huvi hunii ter dundaa negen gishuunii dur zorgooroo aashildag gazar bolj huvirch bna Arai l dendej bna Olon myangan bolovsroltoi zaluuchuud tanilguigeesee bolj ajild orj chadahgui bhad ene metiin gishuunii yu ch medehgui bolovsrol medleggui negneer duurch bhad yaj ch uls oron n hogjih bedee

Avatar

hmm 2010-05-10 173.20.43.174

ene Munhbayasgal gants udaa ch gesen unen sedev hondjee Ene baliar dooshoogoo uruultai oyunhorol nerendee taarsan hortoi avgai bna Yahleeree ajil hiij baigaa humuusiig jaahan demjij bolohgui bish yaduu ni sain bayan ni muu gedeg uzel odoo ue-ee ongorooson baihaa

Avatar

unenug 2010-05-10 85.3.191.109

Uuniig bichigch huuhen yamar buduuleg avirtei yum be Baga garyn bandi agsam tavij baigaa yum shig bichih hereggui yum

Avatar

pkxny 2010-05-10 202.170.64.21

óëñ òºð ñóäëàà÷ ÷è óëñ òºðºº äîðâèòîé ñóäëàà÷ Õýð¿¿ëèéí àëèì äýëãýæ áàéõààð ÿëçàð÷ áàéãàà óëñ òºðèéí òàëààð áè÷ýý÷

Avatar

Зочин 2010-05-10 80.10.46.94

САЯХАН НЭГ БАЛИАР ХҮҮХЭН ХҮЧИНДҮҮЛЛЭЭ ГЭЭД МАНГАРТААД ЯВСАН ТЭРЭН ШИГ НЭЛЭЭН ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР АГСАНД ХҮЧИНДҮҮЛСЭН ГЭЖ ХУДЛАА ШААЖ МААНАГТАЖ ЯВСАН ЗАВААН ХҮН БАЙГАА ЮМ ДАА ЭНЭ МӨНХБАЯСГАЛАН ЧИНЬ ЭНЭНИЙ БУЗАР ЯРИА ТЭР ХҮНИЙ НАСЫГ НЬ ХОРООСОН НЬ ҮНЭН ШҮҮ ТУН УДАЛГҮЙ ТЭНГЭРТ ХАЛИСАН ТЭР ХҮН ХҮНИЙГ ҮХТЭЛ НЬ ГҮТГЭНЭ ХҮЧИНДЭГЧ БОЛГОЖ ГҮТГЭНЭ ГЭДЭГ АРИУН ЯВДАЛ УУ

Avatar

Зочин 2010-05-10 203.91.114.3

бүх юм сонгуулийн системд л байгаа юм тэрнээс биш зүүн баруун оюунхорол энэ тэрдээ биш дээрээс нь мөнхбаясгалаан дэлхийн тендец гэж нэг юм байх тэр зүүн баруун үзэл баримтлал гээч хадны мангаанууд өөд өөдөөсөө яваад алга болж төв хавьдаа л уулзах жамтай юм гэнэ лээ

Avatar

Ajaa taij 2010-05-10 203.194.119.56

XU nam xezeenii buxniig angilan yalgadag Tegeed shivnelden xuvaaadag Tegj xuvaasnii ur shim Mongolchuudiin odoogiin amidral Sainch yalgalaa Munguteich bai uguich bai avax esex ni xunii erx teneg soxoroo gaixuulalgui Mongoliin ursd adilxan xandDelxiin chixiig tenegeeree deldiilgexnuu muu zuunii novshnuud

Avatar

зочин 2010-05-10 202.131.246.131

тараагаад байгаа мөнгөнөөс нь нүүрээ өөрөө урдаг наад тэнэг хүүхэн Мөнхбаясгалан чинь лав авах эрхгүй ер нь хүн бүрийн хүүхдэд тарааж өгөх нь шал утгагүй ажил жишээ нь УИХ-ын гишүүд гэхчлэн улсууд хүүхдийн мөнгө авах гээд оочерлоод зогсож байвал шал марзан харагдана биз дээ энэ мөнгө үнэхээр хэрэг болоод байгаа нэн ядуучуудад халамж маягаар өгвөл яадаг юм хог ухаад яваа тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн халамж авах шаардлагатай иргэдэд чиглэж туславал дээр байх

Avatar

ажиглагч 2010-05-10 202.5.202.143

Тэр өгөх гээд байгаа мөнгийг татвар төлөгчид тэдний дотор хамгийн түрүүнд хамгийн их адлагдаад байгаа чинээлэг хүмүүс бий болгосон биш үү тэгээд буцаагаад хуваарилах болохоор хүүхдийг нь гадуурхана гэдэг яавч шударга биш байхаа ер нь чинээлэг хүмүүс авъя гэж нэг их улайрахгүй л дээ олонхи нь авах ч үгүй биз хамгийн гол нь нөгөө хэсэгт нь хувиасаа өгч байгаа мэт хишиг түгээж шанд нь улс төрийн ашиг унагаад байгаа нь хамгийн хорлонтой

Avatar

Naran 2010-05-10 202.179.22.230

Зөв асуудлыг хөнджээ Ажиллаж байгаа нь хохирдог арчаагүйг нь харж үздэг сонин нийгэм байгуулах гээд байгаа юм уу хаашаа юм бэЭрх баригчид бүгдийг нь халамжийн хүмүүс болгочихоод сонгууль болохоор мөнгөөр зодож гарч ирэхэд амар л гэж бодож байх шиг байна

Avatar

hmm 2010-05-10 173.20.43.174

sociolist niigemd l bayachuud yaduuchuud gej anglidag bsn Oorsniigoo bolgood avaj yavaa humuust heden togrognii nemer ogoh ni zov oo Ted chin hodolmorch humuus shuu dee

Avatar

Зочин 2010-05-10 202.180.218.251

Oyunkhorol gishvvnee hvvhdiin mongo ogee gej yrij bgaa chini zob Harin bvh hvvhdiig ylgabarlahgvi olgoochee gej yribal sain bn

Avatar

Зочин 2010-05-10 202.180.218.251

Baychuud mongoor yah be Ydarsan olon tvmend Og l doo

Avatar

Зочин 2010-05-10 202.180.218.251

Hoorhii doo Manai setgvvlchid zahialgaar l Iim um bichdeg um bh daa Zob shvv dee ydarsand ni ooh ni zob doo

Avatar

Зочин 2010-05-10 202.180.218.251

Ene monhbaysgalan niigmee meddeggvi nobsh um sib dee He he setgvvlch l um bh daa

Avatar

Зочин 2010-05-10 202.180.218.251

Ene Monhbaysgalan chino ymar ataarhuu nohor be

Avatar

Зочин 2010-05-10 202.180.218.251

Ylgabartaigaar ydarsan hvvhdvvded mongo olgoh gej duugarsand ni bayar hvrgie Bolomjiin amidraltai hvmvvsiin hvvhdvvd abdaggvi gee biz dee Zalitai heseg ni vldsen mongiig ni idea svlgee bii bolood gemt heregten blood bgaa bishvv

Avatar

Зочин 2010-05-10 202.179.27.90

Хэрүүлч Мөнхбаясгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж