Дэлгүүр хэсэхдээ санаж явах дүрмүүд | News.MN

Дэлгүүр хэсэхдээ санаж явах дүрмүүд

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Дэлгүүр хэсэхдээ санаж явах дүрмүүд

 1. Авах гэсэн юмаа ганцхан өдөрт багтаах гэж бүү яар. Худалдан авахаар төлөвлөсөн юмаа сайн үзэх хэрэгтэй. Анх харахад сайхан юм шиг харагдавч дараа нь таалагдахаа больж, "яах гэж үүнийг авав аа" гэж толгойгоо барих тохиолдол танд гарч байсан уу? Сэтгэл зүйчдийн хэлснээр сэтгэл санаа тааруухан үедээ худалдан авсан зүйл нь цаашдаа ч сэтгэл санааг тань унагаах тал байна. Франц хүүхнүүдүүдийн 3 өдрийн дүрмийг сонссон уу. Эхлээд найз бүсгүйтэйгээ дэлгүүрээр явж хайж байгаа зүйлээ сайтар судална. Дараагийн өдөр ажлаасаа арай өмнө тарж, хувцас гутал бол аажуу тайвнаар өмсөж тааруулж үзнэ, зүүлт гоёл, цүнх сэлтийн үнэ, чанар зэргийг сайтар шалгана. Энэ удаа ганцаараа явсан нь дээр. 3 дахь удаагаа, хагас бүтэн сайн өдөр тааруулж, нөгөө дэлгүүртээ ирнэ. Эцсийн сонголтоо хийж, товлосон юмаа нөхөр найз залуугаараа авахуулдаг гэнэ дээ.


2. Хувцас өмсөж үзэх цагаа хэмнэхийн тулд ямар дэлгүүрүүдээр орохоо урьдчилан төлөвлө. Улс орон бүрийн хэмжих нэгж адилгүй тэр ч байтугай нэг фирмийн размерүүд хүртэл өөр өөр байдаг. Зарим дэлгүүрийн хувцас гутал размераараа яг таарч байхад заримынх нь тохирохгүй, 2-3 см-ээр зөрөх тохиолдол байдаг. Хэмжээ нь зөрдөггүй, "ВЕТТҮ ВАRСLАҮ" зэрэг брэндийн хувцаснуудтай дэлгүүрээс хувцсаа сонговол цаг хэмнэгдэх нь ойлгомжтой. Бэлэн хувцасны зах зээл солонгос, хятад хувцсаар дүүрсэн өнөө үед том биетэй, махлагдуу хүүхнүүдийн нийтлэг зовлон бол монголд таарах юм олддоггүй, хайгаад орос, европ яваад байлтай нь биш.


3. Таалагдсан хувцасны чинь үнэ 100 ам. доллараас дээш хэрнээ бие, сэтгэлд яв цав таарч нийлээгүй бол авах гэж бүү яараарай. Улирлын хямдрал болтол хүлээж болох юм. Тэвчээр тань хүрэхгүй бол өөр дэлгүүрээр яв байж л байгаа. Яг хажуугийн дэлгүүрт хамаагүй хямд үнээр байвал хожмоо амаа барихгүй. Хямдхан биш ч гэсэн өнгө, загвар, материалын сонголт байх ч юм билүү.

4. Дэлхийн загварын чиг хандлагыг хэдхэн хүн л тодорхойлдог. Томоохон дэлгүүрийн сайн брэнд алдарт дизайнеруудын бүтээсэн хувцастай яг зэрэгцээд маш сайн хуулбарласан дуураймлууд дорхноо гардаг учраас таалагдсан хувцсаа өндөр үнээр авах гэж бүү яараарай. Харин энэ брэндийн дууриамал ихрийг зарж буй брэнд дэлгүүрийг мэдэж авах хэрэгтэй.

5. Эмэгтэй таны хувцасны шүүгээнд дор хаяж нэг сайн брэндийн хувцас байх ёстой. Моодноос хоцрохоос айж, загвар хөөн хувцасладаг эмэгтэйчүүд урьд нь том дэлгүүрийн үнэтэй тасгаар хэсдэг байсан бол одоо агуулахад удсан, борлогдоогүй барааг хямдхан зардаг дэлгүүрүүдээр үйлчлүүлэх болжээ. Тэр тусмаа таны биеийн хэмжээ стандартын биш бол хямдарсан үед нь ийм газраас хэрэгтэй зүйлээ онц хэрэггүй ч харц булаасан сайн чанарын зүйлс худалдаж аваарай. Таны авсан зүйл дараагийн сезонд моодонд орох ч юм билүү. Моод үргэлж эргэж байдаг шүү дээ. Олны өмнө нүүр тахлах хэдэн сайн хувцас таны хувцасны шүүгээнд байгаа нь лавтай. Тэгээд л сайн дизайнерийн зөвхөн танд зориулан хийсэн өвөрмөц загварын, сайн эсгүүр оёдолтой хувцас таныг өөртөө итгэлтэй, нүүр бардам байхад туслах буй заа.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

uyanga 2010-03-02 202.179.4.2

yaxawde bodoj vzmer l bodol bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж