Улсын хэмжээнд он гарсаар 129 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас,
өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Архангай, Завхан аймгийн 10 сумын
нутагт 14 түймэр асч, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн зургаан сумын
нутагт зургаан түймэр цурманд байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн
Баянзүрх, Ренчинлхүмбэ сумын нутагт хоёр түймэр, Цагаан-Үүр сумын
1, 2 дугаар багийн “Хясалын гол”, “Аргалтайн гол”, “Бөргөөгийн гол”,
“Армагийн хагархай”, “Хээгт” гэдэг газар гарсан ойн түймрийн голомт
хүрээгээ тэлж, хоорондоо нийлэн асч байгааг унтраахаар ажиллаж байна.
Мөн Ханх, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Цагааннуур сумын нутагт түймэр
асч байна. Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт хоёр түймэр,
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж
байна. Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ
суманд гарсан түймрийг энэ сарын сарын 9-ны өдөр цурманд оруулжээ.
Үүнээс гадна Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн “Овоон булаг”
гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр өдөр бүрэн унтраасан
байна.

Э.Болоржин
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/