
Уулзалтын үед Монгол, Беларусийн харилцааг идэвхжүүлэх арга замын талаар санал солилцов. Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол зэрэг олон салбарт уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэх нөөц боломж байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэв. Беларусаас хөдөө аж ахуй, уул уурхайн машин техник авах, уул уурхай, машин үйлдвэрлэл, зам, геологийн зэрэг инженер, техникийн мэргэжлээр Беларусийн их дээд сургуульд, монгол судлалын болон бусад сонирхсон чиглэлээр Монголын их дээд сургуульд харилцан оюутан сургах зэргээр хамтын ажиллагааг идэвжүүлэн, цаашид хамтын ажиллагааны хоёр улсын засгийн хоорондын комисс байгуулж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн урагшлуулах нь чухал гэж үзэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилах газраас мэдээлэв.