
Өнөөдөр нутгийн төв хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос 7-12 метр секунд, бусад нутгаар баруунаас 5-10 метр секунд, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
Харин энэ сарын 15-ны өдрийг хүртэлх төлөв байдлаар 11, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн баруун хагаст хур тунадас орно. Салхи 11-нд баруун зүгийн нутгаар, 12, 13-нд зарим газраар 12-14 метр секунд хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байх аж.
П.Наран