Нийслэлийн Ардчилсан намын удирдлага өнөөдөр 11.30 цагаас Нийслэлийн сонгуулийн хороонд очиж орон нутгийн ИТХ-ын сонгуульд оролцох батламжаа албан ёсоор гардан авах гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны нэгдүгээр давхрын хурлын танхимд энэ үйл ажиллагаа болох аж.
Ардчилсан намын нийслэлийн анхан шатны байгууллагын удирдах ажилтан, гишүүд өчиглөр Төрийн ордонд уулзалт хийж нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох талаараа зөвлөлдсөн юм.
Д.ОЮУН