СЕХ-ны дэргэд хэвлэл мэдээллийн зөвлөл ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

СЕХ-ны дэргэд хэвлэл мэдээллийн зөвлөл ажиллана

СЕХ
сонгуулийн үеэр дэргэдээ хараат бус хэвлэл, мэдээллийн орон тооны бус
зөвлөл байгуулж ажиллуулах талаар хуульд заагаад байгаа билээ. Зөвлөлийн
бүрэлдэхүүн, ажиллах журмыг СЕХ тогтоох юм. СЕХ өчигдөр хуралдаж уг
журмын төслийг хэлэлцэн баталжээ.

Зөвлөлийг  хэвлэл, мэдээллийн
мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл болон сонгуульд
оролцож буй нам, эвслийн тэгш төлөөллөөс бүрдүүлэхээр болжээ.

Мөн хуралдаанаар сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцсэн байна.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж