1994 оны дэлхийн мисс Айшвара Рэй Энэтхэгчүүдийн хамгийн хайртай жүжигчний хүүтэй гэрлэж, охин төрүүлсэн юм байна.
“Bride and Prejudice” кинонд тоглож, Холливудад нэрээ цуурайтуулсан түүнийг “Хөөрхөн хүүхэн” Жулия Робертс хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн магтаж байсан удаатай.
Жирэмсэн байх үедээ нэлээд жин нэмсэн бүсгүй турах гэж хичээхгүй гэж ярьсан боловч Каннын кино наадам болох дөхөж буй энэ үед тэрбээр гадаад төрхөөсөө болж шүүмжлүүлж байгаа гэнэ.
Саяхан Энэтхэгийн нэгэн вэб сайтад Айшвара Рэйгийн давхар эрүүтэй зураг гарсан нь шүтэн бишрэгчдэд нь таалагдсангүй. Тэр бүү хэл нэгэн шүтэн бишрэгч нь “Тэр бол Болливудын жүжигчин. Түүний үүрэг сайхан харагдах. Тиймээс Айшвара Рэй Виктория Бекхэм, Анжелина Жоли нар шиг жингээ хасах хэрэгтэй” гэжээ.