Аврагчид мэдэгдэл гаргасан байна

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Аврагчид мэдэгдэл гаргасан байна

Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой хээрийн гал түймрийн улмаас гурван аврагч амиа алдаж, хоёр хүн хүнд түлэгдсэн эмгэнэлтэй явдал гарсан. Тэднийг голомтод орж ажиллах үеэр салхины чиг гэнэт өөрчлөгдөн аврагчдын өөдөөс хүчтэй уулгалж, золгүй явдал болсон гэж үзэж байгаа хэдий ч Онцгой байдлын албаны удирдлагын буруутай үйл ажиллагаа бас байгаа хэмээн үзэж Онцгой байдлын газрын аврагчид мэдэгдэл гаргажээ.

“ОБЕГ”-ыг мэргэжлийн бус хүн удирддаг, тус газрын сургалтыг хариуцсан онцгой байдлын хурандаа н.Ууганбаяр албан хаагчдынхаа мэргэжлийн сургалтыг зохих түвшинд хүргэж явуулдаггүй. Энэ хүн албан тушаалын амбицаараа бүх дарга нарын үед албан тушаалдаа үлддэг бөгөөд энэ чадварыг нь аврагч, албан хаагчид бид эзэмшсэн бол жил бүр аврагч анд нөхдийнхөө амь насыг эрсдүүлэхгүй байх байсан. ОБЕГ-ын удирдлага зохион байгуулалтыг өөрчилж хариуцлага тооцоогүй бол энэ албаны албан хаагчид бид өргөсөн тангаргаа биелүүлэх гэж ар араасаа амиа алдсаар байх болно. Мэргэжлийн алба гэсэн тодотголтой бид гамшгийн аюулын үед өөрсдийнхөө амийг хамгаалах чадвар, дадал эзэмшээгүй байж яаж бусдын амь нас, эд хөрөнгийг аврах болж байна” хэмээсэн мэдэгдэл гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж