Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 17.00 цагт Төрийн ордонд зарлагдаад байна. Тус хуралдаанаар журам батална гэсэн мэдээлэл байна. Энэ сарын эхээр хуралдуулсан ҮЗХ-гийн хуралдаанаас тус намынхан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөд нэр дэвшүүлэх журамдаа өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргаж байсан юм. Учир нь УИХ-ын сонгуультай цуг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хамт явах болж, мөн нийт нэр дэвшигчдийн 45-аас 15 нь пропорцианаль тогтолцоогоор нэр дэвшүүлэх болсон тул өөрчлөх шаардлага тулгарч байгааг тэмдэглэж байсан юм.
Г.Дарь