Ардчилсан нам 2010 оныг анхан шатаа сонсох жил болгон зарласан билээ. Энэ ажлын үргэлжлэл болгож өнгөрсөн онд намын анхан шатны шилдэг байгууллагыг шалгаруулан шилдгүүдээ гадаадад аялуулжээ. Саяхан намын анхан шатны долоон байгууллагын ажилтан урд хөршийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн хөгжилтэй танилцсан байна. Уг аяллыг АН гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн аялалд Завхан, Дорнод, Дорноговь аймгийн анхан шатны шилдэг байгууллагаар тодорсон Улиастай, Дашбалбар, Замын-Үүд сумын 14 төлөөлөгч оролцжээ. Тэднийг АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр хүлээн авч уулзан аяллын сонин хачин, орон нутагтаа үлгэр дуурайл авахаар зүйл юу байгааг сонсож цаг үеийн асуудлаар санал солилцон цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
Г.Дарь