Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Амжиж паркт тоглоё

Эх үрсийн баяр хаяанд ирлээ. Баяр болоход ердөө 16 хоног л үлдсэн байна. Иймд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хамт олон эх үрсийн баярыг угтан хүүхэд багачууддаа бэлгээ задалж байна. Энэ сарын 21-27-ны өдрүүдэд паркийн бүх тоглоом 50 хувийн хямдралтай гээд боддоо.

Анги, хамт олон, найзуудтайгаа эсвэл гэр бүлээрээ паркт ирж 50 хувийн хямдралтай тоглох энэ боломжийг бүү алдаарай. Мөн энэ өдрүүдэд паркт Цагаан шугам, ногоон гэрэл, “Coken Beat” наадам, “Камертон-2” шоу нэвтрүүлгийн гуравдугаар шатны шалгаруулалт, залуусын дунд “Electro dance” бүжгийн тэмцээн, балет концерт зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдтэй байгааг дуулгахад таатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж