БСШУЯ, БТСГ, МОХ, МОСХ-д хамтран 2012 оны оюутны аварга шалгаруулах есөн төрлийн тэмцээнийг хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулсан. Дээр дурдсан есөн төрөлд волейбол, гандбол, жүдо, шатар, заалны хөлбөмбөг, ширээний теннис, модон бөмбөг, явган аялал, сагсан бөмбөгийн гэсэн спорт төрөл багтсан бөгөөд хөтөлбөрийн дагуу хамгийн сүүлийнх нь болох сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд саяхан тодорсон билээ. Тэгвэл Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн дүнгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот хурлын танхимд болох юм байна.
Т.МАША