Г.Мөнхбаяр УИХ-ыг биш хотоо сонголоо

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Г.Мөнхбаяр УИХ-ыг биш хотоо сонголоо

Яармаг-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн гүүр-Нисэхийн товчоо хүртэлх 13,7 км автозамын барилгын ажлын нээлт боллоо. Энэ үеэр сэтгүүлчид хотын мээрээс хэд хэдэн асуултад хариулт авсны нэг нь УИХ-д нэр дэвших эсэх байв.

1. Сүүлийн жилүүдэд хот их ажил хийсэн. Одоо ч шинэ шинэ бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Гэтэл Та УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явах сураг байгаа. Эхэлсэн ажлууд тань эзэнгүй болохгүй юу? / С1 телевиз/
2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр,
3. Улс төрд хэдэн жил хутгалдсан хүний хувьд УИХ-д нэр дэвшихэд надад болохгүй юм байхгүй. Гэхдээ би УИХ-д нэр дэвшихгүй. Надад хотод эхлүүлсэн, дуусгасан, гүйцээх, дахиад хийх  олон ажил бий. Улстөрч гэхээсээ би инженер хүн. Энэ мэргэжил маань хотод байгаа тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд  илүү ойр дөт байдаг. Тиймээс хотдоо үлдэж ажлаа үргэлжлүүлнэ гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж