Попын хаан Майкл Жексоны амьд ахуйдаа өмсдөг байсан костюмны коллекцийг дэлхийн орнуудаар аялуулан үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна. Тус аялал ирэх сараас эхлэх бөгөөд мөн үнэ хаялцуулах аж. Дэлхийн олон орноор аялуулан үнэ хаялцуулж, хамгийн өндөр үнэ хэлсэнд нь өгөх аж.
Тус үзэсгэлэн Сантего, Чилид гарснаар эхлэх тухай албаныхан мэдээлжээ. Анхны нээлтийг Сантьего хотын “Museo de la Moda”д, дараа нь Чилийн хотод, Хятад, Япон зэргийг оруулаад Ази, Европын орнуудад аялна. Үүнд болор талст бүхий бээлий, цэргийн загвараар хийсэн хүрэм гэх мэт 1989 онд онд “Soul Train” шагналыг авахдаа өмссөн хувцас. Мөн 1987 онд хийсэн “Bad” аялан тоглолтынхоо турш өмссөн хүрэмнүүд багтаж байгаа юм. Попын хааны хувийн дизайнерууд урласан 50-100 костьюмийг дэлхий нийтээр аялуулна. Дуучин Майкл Жексон 2009 оны зургадугаар сард 50 насандаа бурхан болсон билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn