Үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас оёмол, сүлжмэл, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийлээ. Шалгалтад арьс ширэн эдлэлийн 10, сүлжмэл бүтээгдэхүүний 30, оёдлын 15 үйлдвэр хамрагдсан байна. Шалгалтын явцад бүтээгдэхүүний чанарын талаар дүгнэлтгүй, зориулалтын байргүй, импортлогч нь материалаа шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн гэрэлтүүлэг хангалтгүй, ажлын байрны талбай бага, ажилчдаа ажлын хувцсаар хангасан боловч өмсч хэвшээгүй, дотоодын хяналт сул зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх нэгдсэн стандарт байдаггүй учраас тендер нэрийн дор үнэ хямд материалаар хийдэг нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдэж байгааг тогтоожээ. Улсын хэмжээнд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэдэг гурван компани байдаг бөгөөд нийт сурагчдын 15 хувийн  хэрэгцээг хангаж чадах хүчин чадалтай аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж