’’Монгол 999’’-ийн ТУЗ-д хэн, хэн ажиллах вэ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

’’Монгол 999’’-ийн ТУЗ-д хэн, хэн ажиллах вэ

"Тавантолгойн орд газрыг монголчууд ашиглах ёстой" хэмээн уриалж байсан "Монгол 999-Vндэсний нэгдэл" хэмээх консорциум єнгєрсєн долоо хоногт хоёр єдрийн турш хуралдаж, олны нvд, чихийг сэртийлгэж байв. Засгийн газар нэгэнт "Тавантолгойг тєр 100 хувь мэдэлдээ авна" гэдгээ зарласан байхад vндэсний хєрєнгєтнvvд яагаад 100 хувь туслан гvйцэтгэгч нь байж болохгvй гэж гэсэн уг консорциумын vvсгэн байгуулагчдын саналыг Монголын мянга гаруй аж ахуйн нэгжийн эзэд дэмжсэн. Ёстой л цуварч явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэгчийн vлгэрээр нэгдсэн тэдний анхны хуралдаан нvсрээс нvсэр боллоо. Соёлын тєв єргєєний ємнє Монголын хамгийн vнэтэй машинуудыг хэдэн зуугаар нь сойж, хєрєнгєтнvvдийн эв нэгдэл аргагvй л шуугиан дэгдээсэн. Гэсэн ч Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдээ хаалттай сонгох аядаж, тэрvvхэңцээ "дайн" бодаээ. Учир нь.нэг аж ахуйн нэгжийг сая тєгрєг гээд vзэхээр мянга гаруй гишvvний мєнгє нийлэхээр хэд хvрэх нь ойлгомжтой.

Энэ их мєнгєний сураг зєвхєн vvсгэн байгуулагчдыг нь бус Монголын эрvvгийн ертєнцийн "овгор"-уудыг ч хєдєлгєєнд оруулчихаж. Хэзээд бусдын хєдєлмєрийг ашиглаж, сул орлого олж гаршсан тэд "Монгол-999" консорциумын Тєлєєлєн удирдах зєвлєлийн 15 гишvvний суудалд эзэн суусан байна. Улмаар анх санаачилж, зохион байгуулж байсан гишvvдийг нь ул мєргvй тоглоомоос гаргахыг санаархсан сурагтай. Энэ талаар vvсгэн байгуулагчдаас нь тодруулахад "Яг юу болсныг мэдэхгvй байна. Тєлєєлєн удирдах зєвлєлєє арай батламжлаагvй байлгvй дээ. Бид их ядарсан болохоор бvгд амарч байгаа. Єєр хэлэх юм алга. Нэр ус бичиж болохгvй шvv" гэх маягийн нууцалсан vг унагаж байна. Мєн Тєлєєлєн удирдах зєвлєлийн даргаар нь "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван сонгогдсон юм уу" гэх асуултад "Арай vгvй байлгvй дээ. Л.Ариунболд болоогvй юм байх даа.

Vнэндээ мэдэх юм алга. Vvсгэн байгуулагчдын олонхи нь Тєлєєлєн удирдах зєвлєлд орж чадаагvй. Гэхдээ бид санаачилсан болохоор хаяж гарахгvй. Ямар ч байсан ажиллах гээд vзнэ" гэсэн хариулт єгч байв. Эндээс яах аргагvй vvсгэн байгуулагчид нь их мєнгєний тоглоомоос шахагдсан нь тодорхой харагдана. Тэгээд ч "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван хийгээд "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр тэргvvтнvvд аль хэдийнэ "Монгол-999"-ийн Тєлєєлєн удирдах зєвлєлд тоонот гэрээ босгож чадсан байна. Ингэхдээ гишvvнчлэлээр бvртгvvлсэн аж ахуйн нэгжийн удирдлагыг тус тусад нь дуудаж уулзан єєрсдийн тєлєє санал єгєхийг хvсчээ. Мєн сая тєгрєг єгч бvртгvvлсэн аж ахуйн нэгж дунд єєрсдийн салбар компанийн удирдлагуудыг оруулсан нь тэдний тєлєє гар єргєх багийг нэмэхэд тус дєхєм болжээ. "Мон¬гол газар" компанийн балгаар, манай улсын гурвын гурван арилжааны банк дампуурахад хvрсэн Иймд Ц.Мянганбаярын хувьд "Монгол 999" шинэ аврал нь байсан байж болох юм. Харин Ч.Энхтайваны хувьд хамсаатнуудаа шургалуулах замаар vvсгэн байгуулагчдыг нь замаасаа зайлуулжээ. Мєн vvсгэн байгуулагчид нь энэ талаар нэг ч vг хэлж чадахгvй, єєрсдийгєє нууцлахыг хvсч буй нь хачирхалтай хэрэг. Ийн жагсаалтаас гарсан санаачлагчдын дунд "Сентоза"-гийн С.Одонтуяа, Монголын Vйлдвэрчний эвлэлийн холбооны ерєнхийлєгч С.Ганбаатар нар орж буй. Тавантолгойг хамтын хvчээр ашиглана хэмээж бизнесийн хамтрагчдынхаа сая тєгрєгийг нэг дансанд цугларуулсан тэд ийнхvv єєрсдєє шахагдав. Мєн УИХ-ын гишvvн асан "Ажнай" группын ерєнхийлєгч Д.Бат-Эрдэнэ ч дарга нь болох гэж тэрvvхэндээ хvч vзсэн сурагтай байна билээ.

Анхнаасаа олон улсын хєрєнгийн зах зээл дээр гарна хэмээн томорсон ч санхvvжилт хэрхэн босгох замаа ч оновчтой тодорхойлж чадаагvй "Монгол 999" сонгодог утгаараа луйвар болох цаг мєдхєн байж мэдэх юм. Тэр vед банк дампууруулсанд нь хариуцлага хvлээлгэж чадахгvй байгаа Монголын тєр Ц.Мянганбаяртай vг сєргєєцєлдєж дийлэхгvй болов уу. Дээр нь Ч.Энхтайванаас мєнгєє нэхэж авах аж ахуйн нэгжийн хvчтэй захирал Монголд гарах нь юу л бол. Vvсгэн байгуулагчдынх нь хувьд эхний ээлжинд "Ядаж Ц.Мянганбаяр нэрээ татах байлгvй дээ" гэсэн итгэл найдвар тээж байгаа ч бvтэх эсэх нь юу л бол. Нэр дэвшиж, ялалт байгуулахыг чухалчилсан хvн юу боллоо гэж "Гишvvд нь надад дургvй байгаа болохоор би нэрээ татсан нь дээр юм байна" хэмээнэ гэж. Худал зорилгын цаадхи худлаа санаачилга ийн замхарч мэдэх нь ээ. Ядаж vvсгэн байгуулагчид нь арай л зоригтой бас тууштай байсан бол бас ч гэж урагшаа нэг алхам хийгээд унах байсан биз. Харин тэдний хувьд урагшаа алхах нь бvv хәл хойшоо ч эргэх гарцгvй болчихов бололтой.

Тоймч Г.Отгонжаргал
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж