Улаанбаатар хот утаа, манан ихтэй байна. Чухам хаана гарсан түймрээс болж ийнхүү Богд уул харагдахаа болиод байгааг холбогдох байгууллагаас тодруулахыг хүссэн ч хариулт авч чадсангүй.
Нийслэлийн онцгой байдлын газраас лавлахад “Төв аймагт одоо түймэртэй байна. Утаа нь хотруу орж байгаа учраас ийм утаатай байгаа. Ерөнхий газраас лавла” гэсэн юм.
Ингээд ОБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтанаас тодруулахад “Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймэр байж магадгүй. Тодорхой хэлж мэдэхгүй байна. Төв аймаг түймэргүй байгаа байх” гэсэн хариултыг өгч байна.
Д.БАЙГАЛЬ