Иран удахгүй хиймэл дагуул хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Иран удахгүй хиймэл дагуул хөөргөнө

Иран өөрийн түүхэнд дөрөв дэх хиймэл дагуулаа тавдугаар сарын 23-нд
хөөргөнө. Мөн энэ өдөр өөрийн цөмийн хөтөлбөрөөр барууны зуучлагч нартай
хэлэлцээр хийх гэнэ. “Фажр” (“Үүрийн гэгээ”) нэртэй хиймэл дагуулыг
дэлхий орчмын тойрог замд баллистик “Шахаб-3” (Shahab-3) пуужингийн
үндсэн дээр хийгдсэн “Сафир Б1” (Safir-B1) гэх зөөгчөөр гаргана.

Эвхэгддэг
нарны зайтай хиймэл дагуул “ажиглалт ба хэмжилт” хийх үүрэгтэй гэнэ.
Өөр тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Түүний жин нь 50 кг байх ажээ.
Хиймэл дагуул бага тойргоор 300-450 км-т дэлхийг тойрон эргэлдэх юм
байна. Түүнийг Батлан хамгаалах яамтай хамтран Sa-Iran компани бүтээжээ.

Өмнө нь хиймэл дагуулын хөөргөлтөө нэг их рекламдаад байдаггүй
Иран энэ удаа цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр хийгдэгсэдэд тус улс өндөр
технологийн аж үйлдвэрийг хатуу хоригийн дор ч хөгжүүлэх чадвартай
гэдгээ харуулж байгаа нь энэ ажээ. Тавдугаар сарын 23-ны өдөр Багдад
хотноо олон улсын зуучлагч нартай Иран хэлэлцээр хийх юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж