
Зөвлөгөөнийг нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нээж улс төрийн илтгэл тавьжээ. Уг арга хэмжээнд нийслэлийн АН-ын дөрвөн дэд дарга, есөн дүүргийн нийт 800 орчим гишүүд, дэмжигчид оролцсон байна. Удахгүй нийслэлийн ИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн АН-ын идэвхтэн, сонгуультан гишүүдийг сонгуулийн бэлтгэл ажилд хамтруулах, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Д.ОЮУН