Бие даагчид тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Бие даагчид тодорч эхэллээ

Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 14-25-ны хооронд ямар нэг нам улс төрийн харьяалалгүй бие даан нэр дэвшигчдийг СЕХ бүртгэнэ.  Бие даагчид нэн тэргүүнд 801 хүний гарын үсгийг цуглуулж байж босго оноог давна. Энэхүү босгыг давж байж СЕХ-ноос нэр дэвшигчийн мандатаа авна. Хуулиар бол энэ сарын 25-ны дотор бие даагчид 801 хүний гарын үсгээ цуглуулаад нэр дэвших эрхээ авах учиртай. Харин энэ хугацаа эхлээд удаагүй байхад бие даагчид эхнээсээ тодорч эхэллээ.

“Дорнод гурил” ХХК-ийн захирал Х.Болорчулуун энэ удаагийн сонгуульд Дорнод аймгаас бие даан нэр дэвшихээр шийджээ. Тэрээр энэ тухайгаа өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдэгджээ. Нутгийн  унаган хүү ийнхүү зоригтой алхам хийснийг Дорнодчууд алга ташин хүлээн авсан бөгөөд, Нутгийн хүүгээ дэмжихээ илэрхийлэн яах иихий зуургүй 801 хүний гарын үсэг цугларсан байна.

А.МӨНХ

Эх сурвалж: www.topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж