ХХААХҮЯ-наас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг сурталчлах тайлан үзэсгэлэнг энэ сарын 17-нд буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч компаниуд урамшуулалт худалдаа зарлах юм байна. Мөн хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 2008-2012 онд хийж хэрэгжүүлсэн ажил, салбарт гарсан хууль эрх зүйн талаарх мэдээллүүд, дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжийг танилцуулах болно.
Д.ЖАРГАЛ