Газар тариалангийн бүс нутаг болох Дорнод аймгийн Халх гол суманд хур тундас оруулах мөн түймрийн голомтуудыг унтраах зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа “Хурын шим” төвөөс тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Архангай аймгийн Булган сумын нутагт гурав, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт гурав, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумдын нутагт 15, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт гурав Өвөрхангайн Хархорин сумын нутагт хоёр, нийт 26 ширхэг пуужин харвасан байна. Үүний үр дүнд дээрх аймгуудын нутгаар 17 мм хур тундас орж, Дорнод аймгийн Халх гол суманд 14 мм хур тундас орсон байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 75 сумын нутагт 121 удаагийн түймэр гарч бүртгэгдсэн. Харин Хөвсгөл, Архангай, Булган гурван аймгийн есөн суманд 10 түймэр асч, Сэлэнгэ, Булган хоёр аймгийн нутагт долоон түймэрийг цурманд орууулаад байгаа аж. Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 271 албан хаагч, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэд нийлсэн 1220 хүн, 90 гаруй автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа ажээ.
Э.САРАА