Монголын Оюутны Холбооны гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Эдгээр оюутнууд “МОХ-ны шинэчлэл” хөдөлгөөн байгуулж, удирдлагаа солихыг шаардаж буйгаа мэдэгдсэн юм. МОХ-ны ерөнхийлөгчөөр МАН-ын гишүүн Сангийн дэд сайд Ч.Ганхуяг ажилладаг бөгөөд МОХ-ны оюутнууд түүнийг уг албан тушаалыг хашихын тулд эхлээд нам бус байх ёстой хэмээн үзэж байгаа гэлээ. Тэд мөн “Тэнгэр даатгал” компаниар даатгуулахгүй бол виза карт болон автобусанд зорчих тасалбар /шар наалт/ өгөхгүй хэмээн дарамт үзүүлж байгаа нь оюутны эрх ашгийг зөрчсөн үйлдэл хэмээв.
Э.САРАА