Тэтгэвэрт гарахаар гүйгээд марш

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Тэтгэвэрт гарахаар гүйгээд марш

Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа хүчээ сорьсон ч социалист Франсуа Олландад ялагдсан экс-ерөнхийлөгч Николя Саркозид дуртай зүйлээ хийх хангалттай цаг завтай болжээ. Францын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр албан үүргээ Франсуа Олландад шилжүүлж, Элисейн ордноос явснаас хэдхэн цагийн дараа пүүз өшиглөсөн Николя Саркози Парисын нэгэн дүүрэгт гүйж яваад камерын дуранд өртсөн байна. Николя Саркози, эхнэр Карла Брунигийн хамт Элисейн ордноос явсны дараа Парис хотын өөр нэгэн дүүрэгт төвхнөсөн аж. Олон цагаар гүйх нь Францын экс-ерөнхийлөгчийн эрүүл мэндэд халтай  гэж эмч нар анхааруулсан байна. Саркози 2009 онд ингэж гүйж яваад бие нь муудсан тул эмч нар гүйдэг зуршлаа хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг ажээ. Николя Саркози цаашид юу хийхээ төлөвлөөгүй байгаа ч “Эхнэр, охин хоёртоо цаг зав зориулна” хэмээжээ.
 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж