Ахмадууд ширээний теннисээр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Ахмадууд ширээний теннисээр өрсөлдөнө

“Дархан-Хүнс” компанийн нэрэмжит XV дахь удаагийн Ахмадын улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн өнөөдөр Дархан-Уул аймгийн биеийн тамир спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнд ОУХМ, спортын мастер цолтой 20 орчим тамирчнаар тэргүүлүүлсэн 12 байгууллагын, 150 гаруй тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын болон багийн төрөлд өрсөлдөж байна. Тэмцээн 40-49 нас, 50-59 нас, 60-ээс дээш насны ангилалд явагдах бөгөөд тэмцээний аваргууд ирэх баасан гаригт буюу тавдугаар сарын 18-нд тодрох юм байна.

Тус тэмцээн нь ирэх зургадугаар сард Шведэд болох ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын сорил болж байгаагаараа онцлог юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж