Татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно

Татварын хөнгөлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргасан буюу их, дээд сургуулийн сургалтын төлбөр болон анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн дансанд энэ долоо хоногоос эхлээд мөнгө шилжсэн тухай Нийслэлийн татварын ерөнхий газраас мэдээллээ. Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн мөнгийг тавдугаар сард багтаан дансанд нь шилжүүлж дуусгана гэсэн мэдээллийг мөн тус газар өгч байна. 2012 оны хувьд татварын хөнгөлөлт эдлэхээр 16 мянга гаруй иргэн материалаа ирүүлсэн ба үүнээс эхний ээлжинд 9800 гаруйд нь хөнгөлөлт олгохоор болжээ.

Шинээр орон сууц худалдан авсан болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд холбогдох материалаа дүүрэг, нийслэлийн татварын газарт жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлж өгснөөр хөнгөлөлт эдлэх боломжтой болдог юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж