Цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 7-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болжээ. Зөвлөгөөнд хотын болон аймаг орон нутгийн цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчид цугларсан байна. Хүүхдийн байцаагч нар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийт, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос хамгаалах арга зүйн талаар зөвлөлджээ. Зөвлөлгөөний үеэр “Чадварлаг хүүхдийн байцаагч” шалгаруулах ур чадвар, ажил мэргэжлийн тэмцээн зохиогдож, Говь-Алтай аймаг, Багануур дүүрэг, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хэлтсийн хүүхдийн байцаагч нар шилдгээр шалгарсан байна.
Э.Сараа