Өдгөө 50 нас зооглож буй Холливудын нэрт жүжигчин Том Круз гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй, хийлгэх ч үгүй гэж ярьдаг гэнэ. 1986 онд “Аюултай зэвсэг” кинонд тоглож супер од болох замаа зассан түүнийг хөгширдөггүй хүн гэдэг аж.
Үргэлж залуугаараа мэт харагддаг түүнийг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх яриа дагаж байдаг юм. “Playboy” сэтгүүл түүнээс саяхан ярилцлага авахдаа залуу, сайхнаараа байгаагийн нууц юу болохыг асуугаад амжжээ. Харин “Биелэгдэшгүй даалгавар” киноны од Том Круз энэ асуултад хариулахаас өмнө тэсгэлгүй инээд алдаж “Би арьсандаа мэс заслын хутга хүргэж байгаагүй. Тэгэх ч үгүй. Нууц зүйл байхгүй. Гэр бүлтэйгээ үргэлж хамт байж, спортоор хичээллэж, шаргуу хөдөлмөрлөдөг. Ердөө нь энэ” хэмээн ярьжээ. Том Круз мөн үзэсгэлэнтэй эхнэрийнхээ тухайд “Эхнэр маань ер бусын эмэгтэй. Түүнтэй хамт хэдхэн минут байхад л үүнийг мэдэрнэ. Кэти юм болгоныг гараа гаргаж хийдэг” хэмээн магтсан гэнэ.

Н.Энх