“Никитон” хамтлагийн ахлагч, ая зохиогч, дуучин Б.Батчулуун “Камертон 2” шоуны хоёрдугаар шатанд шүүгчээр ажиллахаар болжээ. “Боловсрол суваг” телевиз, “Music box” сувгаар тавдугаар сарын 17-ноос буюу ирэх пүрэв гаригаас эхлэн цацагдах “Камертон 2” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалтаас эхлэн Бачка үзэгч та бүхэнтэй хамт байх аж.
Шоу наадам шүүх байтугай хэр баргийн тоглолтод оролцоод байдаггүй эрхэм “Феррари” энэ удаа “Камертон”-чуудыг шүүхээр болсон нь гайхалтай.
Уг шоуны хоёрдугаар шатны оролцогчид 1960-1990 оны үед хит болж байсан Монголын уран бүтээлчдийн дууг төгөлдөр хууртай дуулах дүрэмтэй. Тэдгээрийн дунд “Никитон” хамтлагийн “Том ярьсан хүүхэд”, “Янаг цэцэг”, “Чамд би” зэрэг дуунууд багтсан гэнэ лээ.
Г.ДАША