Шувуу болгоныг торны цаана суулгаж болохгүй л дээ. Зарим нь тэжээгдэж амьдрахгүй, заримыг нь асрах хэцүү, заримыг нь барихад хэцүү, харин үлдсэнийг нь хориод байх утгагүй байх жишээтэй. Харин энэ дүрэм уран барималч Томас Пулсомд огт хамаагүй. Түүний ур чадвар байгаль дээр байдаг л бол ямар ч шувууг алган дээрээ тавих боломжийг олгодог юм.
Ганцхан нөхцөл тавигдана… Шувууг LEGO эвлүүлдэг тоглоомоор хийх бөгөөд бодит хэмжээ, өнгө зүсний хувьд мэдээж “но “бий. Гэхдээ энэ аар саар зүйлийг тооцохгүй байж болно. Ийм шувуу хэдийгээр жиргэж, дуулж, тоншихгүй ч ууж, идэж, тороо цэвэрлэхийг шаардахгүй нь бас мэдээж. Үнэнхүү шувуунд хайртай сэтгэл нь Бристолийн оршин суугч Пулсомыг Британийн хамгийн түгээмэл 6 шувууны баримал бүхий цувралыг бүтээхэд хөтөлсөн байна. Ингээд British Bird Series…
Ийм хичээл зүтгэл уран бүтээлчийн хувьд талаар өнгөрсөнгүй. LEGO-гийн төлөөний хүмүүс британийн барималчны бүтээлийг өөрсдийн албан ёсны бүтээгдэхүүн болгохоор шийджээ. Гэхдээ British Bird Series-ийг худалдан авах хангалттай шүтэн бишрэгчид зохиогчийн хувьд цугласан тохиолдолд. Энэ арга хэмжээний талаар сонирхож, бүтээлийг бүрэн хэмжээгээр нь харая гэвэл Томасын сайтаар зочлоорой. Ямартай ч, жирийн эвлүүлдэг тоглоомыг урлагийн түвшинд аваачсан түүний уран сэтгэмж, ур чадварыг бишрэхээс өөр аргагүй.