Мессигийн хоёр дахь “Алтан шаахай”

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Мессигийн хоёр дахь “Алтан шаахай”

Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионель Месси 2011-2012 оны улирлын Европын “Алтан шаахай” шагналыг хүртэх нь тодорхой боллоо. Буурал тивийн улсуудын нэг өндөрлөсөн тул ялагчийн нэр тодорсон хэрэг. “Ла лиг”-т 50 гоол оруулсан тэрбээр 100 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол “Реал”-ын Криштиану Роналду 92, “Арсенал”-ын Робин ван Перси 60 оноогоор удаалсан юм. Европын “Топ-5” лиг болох Английн “Премьер лиг”, Испаний “Ла лиг”, Германы “Бундеслиг”, Италийн “Сери А”, Францын “Лиг-1”-т хийсэн гоол 2,0, бусад лигт хийсэн гоол 1,5 оноогоор үнэлэгддэг билээ.

Мессигийн хувьд энэ “Алтан шаахай” хоёр дахиа хүртэх 10 дахь тоглогч боллоо. Өмнө нь Эйсебио (1967-1968, 1972-1973), Герд Мюллер (1969-708 1971-72), Дуду Георгеску (1974-1975, 1976-1977), Фернанду Гомиш (1982-1983, 1984-1985), Алли Маккойст (1991-1992, 1992-1993), Марио Жардел (1998-1999, 2001-2002), Тьерри Анри (2003-2004, 2004-2005), Диего Форлан (2004-2005, 2008-2009), Криштиану Роналду (2007-2008, 2010-2011) нар дубль хийж байв.

Тоглогч

Клуб

Гоол

Оноо

1

Лионель Месси

Барселона

50

100

2

Криштиану Роналду

Реал

46

92

3

Робин ван Перси

Арсенал

30

60

4

Клаас-Ян Хютелаар

Шальке

29

58

5

Златан Ибрахимович

Милан

28

56

6

Уэйн Рүүни

МЮ

27

54

7

Марио Гомес

Бавари

26

52

8-11

Бас Дост

Хееренвен

32

48

8-11

Радамель Фалькао

Атлетико

24

48

8-11

Диего Милито

Интер

24

48

8-11

Бурак Йылмаз

Трабзонспор

32

48

Д.НАНЖИД

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж