Ногоон байгууламжийг сүйтгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжийг сүйтгэж байна

Байгаль цаг уур, эколлогийн тэнцвэргүй байдал, цөлжилтийг сааруулах ганц үндэс нь мод бут тарих ногоон байгууламжийг бий болгох явдал байдаг. Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс жил бүр нөхөн тарилт хийдэг ч өнөөх хариуцлагагүй мал гоёлын бут сөөгийг нь юу ч үгүй идэж сүйтгэдэг ажээ. Дархан-Уул аймгийн сумдад ажиллах багийн олон нийтийн байцаагчид хотын ногоон байгууламжийн талаар хуралдаж, долоо хоногт нэг удаа тулгамдсан асуудлаа хэлэлцдэг байна. Энэ удаагийн хурал нийгмийн хэв журмыг ярихаас илүүтэй хотын ногоон байгууламжийг хариуцлагагүй малаас хэрхэн хамгаалах тухайд ярилцаж байна. Уг нь аймаг , сумын Засаг дарга нар хотын ногоон байгууламж руу мал тэжээвэр амьтан нэвтрүүлэхгүй байх захирамж  гаргасан. Захирамжид хотын ногоон байгууламж руу мал орсон тохиолдолд бод малыг- 2000төг, бог малыг- 500 төгрөгөөр торгохоор тусгасан ч торгуулийн хэмжээ багадсан уу? Зарим малчид торгуулиа төлөхгүй багийн олон нийтийн байцаагчдыг загнаад хашсан малаа туугаад явчихдаг гэж Дархан сумын ЗДТГ-ын Гэмт хэрэг хариуцсан ахлах байцаагч О.Батаа хэллээ. Тус сумын ЗДТГазраас 5 сараас 11-нээс 5 сарын 15 хүртэлх хугацаанд 2 морин эргүүл томилон ажиллуулж байгаа бөгөөд хотын ногоон байгууламжийг гэмтээж устгасан хариуцлагагүй малын эздэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна.

                                                                           Эх сурвалж: Darkhantimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж