Хорих ангиудад судалгаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Хорих ангиудад судалгаа явуулжээ

Улсын Ерөнхий прокурорын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орхон аймгийн прокурорын газраас "Хорих ял эдлүүлэх ажиллагаа, МУ-ын нэгдэн орсон ОУ-ын гэрээгээр тогтоосон стандартад нийцэж байгаа эсэх"-ийг судалжээ.

МУ-ын нэгдэн орсон ОУ-ын гэрээний заалтын хэрэгжилтийг Орхон аймгийн ШШБА-ны харьяа жирийн дэглэмтэй хорих 437 дугаар ангийн нийт 89 ялтнаас тусгай асуулгаар судласан байна. Судалгаагаар хүн бүр нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш, өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцаж халдашгүй дархан байх, хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй зэрэг  эрхийн хэрэгжилт тааруу байдаг нь илэрсэн байна. Тиймээс  прокуророос дүгнэлт хийж, цаашид Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон пактад заасан эрхийг нь хэрэгжүүлж байгаа эсэхэд прокурорын хяналтыг чиглүүлж ажиллах  шаардлагатай гэж үзэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.Харин хорих ял эдлүүлэх ажиллагаа хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх, сурч боловсрох, оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах, хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт  тус тус зохих түвшинд байжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж