Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулах

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь “Газрын хэвлийн тухай” болон “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээнд “Газрын хэвлийн тухай” болон “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, төсөл, төслийн танилцуулга зэрэг багтах болно. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл зэргийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар  2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн дотор ирүүлнэ үү

Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгийн газрын захиргаа, хүний нөөцийн алба, 4 давхар, 466 тоот өрөө, 261836 Г.Мөнхтулга, факс 261273  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж