
Эвхэгддэг нарны зайтай хиймэл дагуул “ажиглалт ба хэмжилт” хийх үүрэгтэй гэнэ. Өөр тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Түүний жин нь 50 кг байх ажээ. Хиймэл дагуул бага тойргоор 300-450 км-т дэлхийг тойрон эргэлдэх юм байна. Түүнийг Батлан хамгаалах яамтай хамтран Sa-Iran компани бүтээжээ.
Өмнө нь хиймэл дагуулын хөөргөлтөө нэг их рекламдаад байдаггүй Иран энэ удаа цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр хийгдэгсэдэд тус улс өндөр технологийн аж үйлдвэрийг хатуу хоригийн дор ч хөгжүүлэх чадвартай гэдгээ харуулж байгаа нь энэ ажээ. Тавдугаар сарын 23-ны өдөр Багдад хотноо олон улсын зуучлагч нартай Иран хэлэлцээр хийх юм.
Ш.МЯГМАР