
Нидерланд эр 1993 онд нутгийнхаа “Ден Бош”-оос гараагаа эхэлж, “Хееренвен” (1997-1998), “Эйдховен” (1998-2001), Английн “Манчестер Юнайтед” (2001-2006), Испанийн “Реал” (2006-2010), Германы “Хамбург” (2010-2011)-т гялалзаж байсан юм. “Гоолын машин” хочтэй тэрбээр “Аваргуудын лиг”-ийн мэргэн буучаар гурав, “Премьер лиг”, “Ла лиг”-ийн мэргэн буучаар тус бүр нэг удаа тодорсон нь хэний ч атаархам үзүүлэлт. Ирэх долдугаар сарын 1-нд 36 нас хүрэх Ван Нистелрой Нидерландын шигшээ багийн төлөө 70 тоглолтод оролцохдоо эсрэг багийн хаалгачдыг 35 удаа гомдоож байв.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин