Монголын сагсан бөмбөгийнхөн энэ онд анх удаа эмэгтэйчүүдийн шигшээ багтай болсон билээ. Тэгвэл эмэгтэй шигшээгийнхэн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд анхны нөхөрсөг тоглолтоо хийв. Энэ удаагийн Монголын эмэгтэй шигшээгийн өрсөлдөгч нь Ангарскийн шигшээгийн бүсгүйчүүд байлаа. Гэвч манай бүсгүйчүүдэд тус мужийн баг өрсөлдөгч байж чадсангүй. Дөрвөн үеийн турш талбай дээрээ илүүрхсэн Монголын бүсгүйчүүд өрсөлдөгчөө 60:45-аар хожиж түүхэн дэх анхны ялалтаа байгуулав. Энэхүү багийг УИХ-ын гишүүн Д.Арвины санаачлагаар байгуулсан юм.
Б.ЗУЛ