Кейт гүнж ордноос толгой цухуйлгах бүр нэг ёсны загварын үзүүлбэр болох шахах юм.
Уржигдар Лондонд олимпийн наадамд зориулан зохион байгуулсан “Our Greatest Team Rises Gala” оройн зоогт хүрэлцэн ирэхдээ тэрбээр Jenny Packham брэндийн нуруугаараа бараг задгай оюу номин өнгийн торон даашинз, Jenny Packham-ийн онгорхой гутал өмссөн байжээ. Ихэнхдээ задгай тавьдаг үсээ шууж, хүзүүгээ ил гаргасныг нь хэвлэлүүд онцолж байна. Цэмцгэр, эрхэмсэг маягаар хувцасладаг түүний сонголт хэзээд олны анхаарлыг татдаг хэмээн гадаадын сайтууд бичжээ.
Р.ЖАРГАЛ
"ӨДРИЙН ШУУДАН" сонин