“Кино” хамтлагийн цомгийг пянзаар дахин гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

“Кино” хамтлагийн цомгийг пянзаар дахин гаргалаа

    Хамтлагийн "Ночь" цомог. Фото 24au.ru

“Кино” хамтлагийн нэлээн хэдэн цомгийг пянзан дээр дахин хэвлэн гаргалаа. Пянзаар хэвлэх шийдвэрийг уг хамтлагийн уран бүтээлийн өвийн эрхийг эзэмшигч Moroz records компани гаргасан байна.

Эдгээр нь “45” (1982), “Начальник Камчатки” (1984), “Ночь” (1986), “Это не любовь” (1985) цомгууд юм. Эхний гурван пянз 5 сарын сүүлчээр, харин сүүлийнх нь 6 сард худалдаанд гарна.

Пянзыг Германд бичсэнийг удахгүй Орост авчрах юм. Энэ цуврал тун цөөн тоотой хэвлэгдсэн учраас хөгжмийн хорхойтнууд урьдчилсан захиалга өгч болно гэж онцгой анхааруулж байна. Захиалгыг тусгай сайтаар авах бөгөөд нэг пянзны үнэ 1999 рубль (~90 000 ₮) байх юм.

Ийнхүү дахин хэвлэж байгаа нь хамтлагийн ахлагч Виктор Цойгийн 50 насны ойд зориулж байгаа хэрэг бөгөөд “Кино” хамтлагийн хамгийн сүүлчийн цомог (“Хар цомог” нэрээр алдаршсан) 1990 онд гарч байсан юм. Виктор Цой 1990 онд авто машины ослоор нас барсан билээ.

Эх сурвалж: reproduktor.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж