Сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ

“Сэргээгдэх эрчим хүч-2012” олон улсын чуулга уулзалт тавдугаар сарын 17, 18-нд “Улаанбаатар” зочид буудалд болох гэж байна.  Уг чуулга уулзалт нь Монголын эдийн засгийн 2012 оны чуулганы үеэр “Нүүрс үү, Салхи уу” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт онц ач холбогдол өгч, хэлэлцсэний дагуу болж байгаа ажээ.  Энэ үеэр Монголын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд оролцогч талуудын хооронд салбарын хөгжилд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, энэ салбарын туршлага болоод шинэ технологийг танилцуулах гэнэ. Чуулга уулзалтыг нээж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, “Ньюком”  группын Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Азийн хөгжлийн банкны Ахлах зөвлөх Пил Бае Сонг нар мэндчилгээ дэвшүүлэх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж