-Энэ амралтын өдөр болох бүх нийтийн гүйлтийн талаар тодруулна уу?
-Энэ сарын 19-нөөс ирэх сарын 19-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд Лондоны олимп болон паралимпэд оролцох Монголынхоо баг тамирчдыг дэмжих зорилгоор энэхүү гүйлтийг зохион байгуулж байна. “Эрүүл мэнд эрхэм баян” уриатай явуулна.
-Гүйгчид хэчнээ км зайд гүйх вэ. Ач холбогдол нь юу вэ?
-Эрүүл байх гол эх үүсвэр нь биеийн тамир, спорт юм. Тиймээс хүн бүр үүнийг өдөр тутамдаа хэвшүүлээсэй гэдгийг нэг талаараа уриалж байна. Нийт 12250 км замыг туулж, тамирчдадаа дэмжлэг болох юм. Энэ сарын 19-нд Улаанбаатарт нээлтээ хийж 5000 гүйгчийг оролцуулахаар төлөвлөсөн. Яаж 12250 км гүйх вэ гэхээр аливаа нэг байгууллага энэхүү гүйлтэд оролцсон нийт ажилчдынхаа тоог гүйсэн километртээ үржүүлнэ. Энэ нь дээр заасан тоонд хүрч байвал БТСГ-аас тусгай батлах олгох юм.