Мартин Скорсезе “Мөнгөн хий үзэгдэл” нэртэй хайр дурлалын драмын кино хийх бөгөөд энэ нь Роллс Ройс автомашины түүхийг өгүүлэх болно гэж Variety сэтгүүл мэдээлж байна.
Киноны уран бүтээлчид шинэ төслөө “зөвхөн эр эмийн хооронд бус хүн машин хоёрын хоорон дахь дурлалын ээдрээт түүх” гэж тодорхойлж байна. Үйл явдал Чарлз Роллс, Генри Ройс нар автомашин хийж эхэлсэн 20-р зууны эхээр болох юм.
Collider порталын мэдээлж байгаагаар, кино гол баатрын нэг нь Роллс, Ройс нарын анд нөхөр байсан Жон Дуглас-Скотт-Монтегю бэйл байх юм байна. Нарийн бичгийн дарга Элеанор Торнтонтой өрнүүлсэн түүний нууц дурлал нь 1923 оноос хойш “Роллс Ройс” маркийн бүх автомашины хамрыг чимэглэж байгаа Ника охин тэнгэрийн дүр болох “Экстазын сүнс” нэртэй бяцхан баримлыг бүтээхэд хүргэсэн билээ.
Скорсезегээс гадна “Мөнгөн хий үзэгдэл” кинонд Ричард Аттенборо, Энтони Хаас нарын алдартай найруулагч, продюсерүүд ажиллах юм.
“Мөнгөн хий үзэгдэл” нэрийг нь 1907 онд нийтэд толилуулсан Роллс Ройсын анхны загваруудын нэг нь зүүж байсан билээ.
Эх сурвалж: showblitz.com